Монголын шинэ дуу хоолой, үндэсний шилдэг дуучин шалгаруулах “The Voice of Mongolia” шоуны гуравдугаар улирлын ялагчаар Г.Даваадалай тодорлоо.
Тэрбээр үзэгчдээс 66.7 хувийн санал авснаар шилдгийн шилдэг оролцогчоор шалгарч, MG RX 5 автомашин, уран бүтээлийн гэрээ байгуулах эрхийн эзэн болж буй юм.
Энэ жилийн “The Voice of Mongolia” шоуны сүүлийн шатанд:
- Г.Даваадалай /Д.Отгонбаяр/
- Э.Амгалан /Б.Наранзун/
- Г.Эгшиглэн /Д.Болд/
- Б.Ихэрсувд /Ука/ нар шалгарч үлдсэн билээ.
Үзэгчдийн саналаар ялагчийн төлөө хоёр оролцогч шалгаруулахад Э.Амгалан болон Г.Даваадалай нар тунаж үлдсэн юм.
Тэд тус тусын шүүгч, дасгалжуулагчийн зохиосон уран бүтээлийг шоуны сүүлийн дуу болгон үзэгчдэд хүргэсэн. Ийнхүү дахин санал хураалт явуулж, үзэгчдийн саналаар Г.Даваадалай “The Voice of Mongolia” шоуны ялагч боллоо.
Энэ улирлын “The Voice of Mongolia” шоу найман сарын өмнө бүртгэлээ эхэлж байсан ба нийт 4000 гаруй оролцогч бүртгүүлж, авьяас ур чадвараа сорьжээ.