‘The Voice of Mongolia” шоунд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин А.Болормаа 100 гаруй авьяастнаас шилдэг хоёр оролцогчийн нэгээр тунаж үлдсэн билээ. Түүний цуцашгүй хүчирхэг хоолой хүн бүрт гайхширал төрүүлж байсан нь лавтай. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучнаар зургаа дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр өмнө нь дууны төрлөөр тэмцээн уралдаанд оролцож байгаагүй гэнэ.
Дэлхийд биш юмаа гэхэд Монголдоо олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин болохыг мөрөөддөг түүний шагшим авьяасыг МУАЖ Г.Хайдав гуай олж харан түүнд “Чи хэрвээ дуурийн дуучин болно гэвэл гарынхаа шавь болгоё” гэж хүртэл хэлж байжээ. Харин А.Болормаа дуурийн дуулаач болох сонирхолгүй байсан учраас татгалзаж байсан аж. Тэрбээр ойрын хугацаанд шүүгч Д.Отгонбаяртай хамтран уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.