Монголын дуу хоолойг дэлхийд гаргах зорилготой “The Voice of Mongolia” шоуны ялагч өчигдөр орой тодорлоо.Ялагчийг үзэгчдээс тусгай дугаарт мессэж саналаар тодруулсан юм. Ингээд шоуны ялагчаар Киви хамтлагийн дуучин Д.Уламбаяр буюу Укагийн оролцогч Ц.Энгүүн тодорлоо. Харин МУГЖ Д.Отгонбаярын багийн оролцогч А.Болормаа тусгай байр эзэлсэн юм.
Тус шоу нь таван сарын турш үргэлжилсэн бөгөөд нийт 2,000 гаруй оролцогчоос ердөө нэг нь дэлхийд хүргэх Монголын дуу хоолойг төлөөлөхөөр боллоо.