Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай “The Voice” шоуг “Монгол ТВ” телевизийн албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа 2018 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн. Баяр гуниг хосолсон сэтгэл хөдөлгөм тоглолтууд таван сарын турш үргэлжилсний эцэст 2018 оны тавдугаар сарын 27-ны өдөр үндэсний дуу хоолой, шилдгийн шилдэг ялагчаар Д.Уламбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн үзэгчдийн саналаар тодорсон юм.
Тэгвэл өнөөдөр Ц. Энгүүнд ялагчийн шагнал болох “Universal Music” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх, Nissan Qashqai авто машиныг Монгол HD телевизийн дэд захирал Г.Бат-Эрдэнэ гардуулан өглөө.