Өнгөрсөн тавдугаар сард инфляц 15.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 8.9 нэгж хувиар нэмэгдсэн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 20.8 нэгж хувь, өмнөх сараас 0.4 нэгж хувиар нэмэгдсэн байгаа юм.
Инфляц 15.1% болоход,
- Мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн 6.7% өссөн буюу инфляцад 0.7 нэгж хувь
- Бензин шатахууны үнэ жилийн 62% өсөж инфляцад 2.6 нэгж хувь
- Голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 29.4%-ийг тайлбарлаж байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өнгөрсөн оноос харвал (тавдугаар сард)
- 2019 он 8 хувь
- 2020 он 3.3 хувь
- 2021 он 6.2 хувь байсан аж.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.
Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 20.8 нэгж хувь, өмнөх сараас 0.4 нэгж хувиар нэмэгдэв.
2022 оны 5 дугаар сард хүнсний бүлгийн үнэ Улаанбаатар хотод өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар, хүнсний бус бүлгийн үнэ Баруун болон Төвийн бүсэд 15.6 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.