УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хурдан морины унаач хүүхдийг хэрхэн хамгаалах болон бөхийн барилдаанд монгол туургатны бөхчүүд барилдах боломжтой эсэхийг тодрууллаа.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Өмнөх хуульд гадны бөх, бусад аймаг, сумын бөхийг барилдахыг хориглоно гэсэн хаалт хязгаар байгаагүй. Улсын иргэншлээс хамаарч үндэсний бөхөөр барилдуулахгүй гэсэн ялгаварлан гадуурхалтын заалт байхгүй. Одоогийн байдлаар ОХУ-ын Тува, Халимаг, Буриадын бөхчүүд улсын баяр наадамд барилдах хүсэлтээ Бөхийн холбоонд ирүүлээд байна. Бид баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулж, барилдах боломжийг нь хангах чиглэлээр ажиллаж байна” гэсэн хариултыг өглөө.
Залуу бөх гэж дуудна. Өөрөөр яах билээ.
Өөрийн нутагтаа ямар цол гуншинтай, түүгээр нь танилцуулах, харин ам авах эрэмбэнд залуу бөх гэсэн журмаар л явах биз…
Odoo tegeed holoos irj anh udaa oroltsoj bgaa undesten negtnuudee bulhaitsaad l zavaaraad inachaad unaagui gejedrelteed l ichij uhmeer yum bolno oo.