Хятад улсын барьж байгуулсан Таклимаканы элсэн цөлийг гатлах гурав дахь авто зам буюу Лобнуур-Чарчан чиглэлийн авто зам 30-ны өдөр албан ёсоор ашиглалтад орсон байна. Ингэснээр Хятад улсад дэлхийн хоёр дахь том элсэн цөлийг дайран өнгөрч буй авто замын нийт урт 1200 километрийг давсан байна.
Лобнуур-Чарчан чиглэлийн авто замын нийт урт нь 334 километр байж, Чарчан сяниас Корла хот хүртэлх замыг 350 километрээр богиносгосон байна. Тус зам ашиглалтад орсноор тухайн нутгийн иргэдэд оршиж байсан бодит асуудал буюу зам хол, амьжиргааны өртөг өндөр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын хүндрэл бэрхшээлийг үр дүнтэй сайжруулах юм.