АН-ын бүлгийн дарга Д.Ганбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хоёр мэдэгдлийг танилцууллаа.
Нэгдүгээрт, УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болсон тухай. УИХ-ын гишүүн Д.Ганбат миний бие өнгөрөгч зургаадугаар сарын 20-нд УИХ дахь АН-ын бүлгээс гарсан. УИХ-ын сонгуулийн дагуу УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам бүлэг байгуулж болно гэж заасан байдаг. Мөн хуульд заасны дагуу гишүүн бүлгээс гарахд үлдсэн гишүүдийн тоо доод хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд УИХ-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохыг заасан. Иймээс бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсон нөхцөл байдал нэгэнт бүрдсэн тул УИХ дахь АН-ын бүлгийн ажиллагаа дуусгавар болсныг үүгээр мэдэгдэж байна.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Д.Ганбат миний бие УИХ дахь АН-ын бүлгээс албан ёсоор гарч буйгаа үүгээр мэдэгдэж байна. УИХ-д суудалтай нам эвслийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хутгалдан оролцох нөхцөл нэгэнт бүрдсэн тул цаашид ардчиллын үнэт зүйл, АН-ын үзэл баримтлалын төлөө УИХ дахь АН-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон тул ийнхүү мэдэгдэж байна. УИХ-ын дарга миний энэхүү шийдвэрийг УИХ-ын чуулганд уншиж танилцуулна уу гэжээ.