Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн 6 настай эрэгтэй хүүхэд гурван давхрын цонхны тавцангаас зүүгдсэн байсныг хоёр иргэнтэй хамтран аюулгүй байдлыг хангаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Амралт, аялал зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт ирж буй дуудлага мэдээллээс үзэхэд эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгджээ.
Иймд бага насны хүүхдийг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь хангах, хараа хяналтаа сайжруулахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: НОБГ