Nosvox.com сайт дээр ОХУ-ын иргэн тагнуул Е.Симонов болон түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нар нь “Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг зогсоож, хорлон сүйтгэх ажиллагааг хийсэн” гэх мэдээлэл гарчээ.
Тус мэдээлэл дотор Е.Симонов Чулуундоржийн Мөнхбаяр нарын хоорондоо харилцсан гэх e-mail /захидал/ гэх Орос хэлээр бичигдэн тавигдсан байна. Тэгвэл 2017 оны хоёрдугаар сарын 11-ны өдөр бичсэн тус захидлаар “Эгийн гол”-ын усан цахилгаан станцын талаар ярилцсан байв.
Nosvox.com сайт дээр гарсан Ч.Мөнхбаяр, Симоновтой захидал бичиж, мэдээлэл өгдөг байсан гэх баримт
E-MAIL; Chuluundorj Munkhbayar хаягаас
“Сайн уу, Хүндэт Симонов!
Манай төрийн байгууллага болох Хөгжлийн банк хэд хэдэн төсөл санхүүжүүлж байгаагийн дотор Усан цахилгаан станцтай холбоотой төсөл байна. Үүнийг шалгах явцад энэ банк нь маш их зөрчил илэрсэн. Жишээ нь усан цахилгаан станцынхан хэд хэдэн зардлаа өсгөсөн гэх мэдээлэл байна. Жишээ нь төслийн ажилтнуудын цалингийн зардлын өсгөсөн. 1 тэрбум 448 сая 800 мянган төгрөгөөр өсгөсөн гэсэн мэдээлэл байгаа.
Бас өөр янз бүрийн зардлыг өсгөсөн гэсэн мэдээллүүд ч давхар явж байна. Хөгжлийн банкны асуудлыг Цагдаагийн ерөнхий газар шалгаж байгаа юм байна. Гэсэн хэдий ч усан цахилгаан станцтай холбоотой төсөл бол яваад байна.
Монголд бол сонгуулийн дараа ялагдсан намын кадруудыг бүгдийг нь сольдог. Одхүү бол ялагдсан АН-ын хүн учир төслийн даргаасаа чөлөөлөгдсөн. Одоо Одхүү зөвлөхөөр ажиллаж байгаа. Гэхдээ би юу гэж бодож байна гэхээр Одхүүг Хөгжлийн банктай холбоотой асуудлуудаар нэлээн шалгана гэж би бодож байна” гэжээ.
ХАРИУД НЬ; Eugene Simonov хаягаас
Баярлалаа Мөнхбаяр !
Цалингийн зардлыг 600 мянган ам доллараар хэтрүүлснээс өөр ямар асуудал байгаа вэ? Таны бичсэн зүйл дээр давхардсан төлбөр гэж зүйл байгааг жаахан тодруулах боломж байна уу?
Миний эртнээс ажиглаж байгаагаар мега төслүүд нь улсын төсвөөс давхар санхүүжилттэй байдаг юм шиг эсвэл өөр нэг эх үүсвэр байна уу. Жишээ нь, Шүрэнгийн ус цахилгаан станцын төсөл зогсоход МИНИС болон Эрчим хүчний яамны сангаас байх шиг байсан. Хөгжлийн банкнаас гаргасан санхүүжилтүүдийг хараад байхад 1 төсөл дээр 2-3 өөр нэрээр санхүүжилт хийх гэж оролдож байна гэж би хардаж байна” хэмээн бичжээ.