БНСУ-ын Сөүл хотын Чёнггечён/Chung Ge Chun/ голыг хурдны замаар солих төсөл 1958 оноос эхэлж 20 жил үргэлжисний эцэст 1976 онд ашиглалтанд орж байжээ. Гэтэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгчээр хотын хөгжилд хувь нэмэр оруулах нь битгий хэл, өдөр бүр хурдны замаар 170 мянган тээврийн хэрэгсэл зорчиж, түгжрэлээ дийлэхээ больсон байдаг.
Ингээд 2003 онд тухайн үеийн хотын дарга хурдны замыг нурааж, голыг сэргээх санал дэвшүүлж, 2005 онд албан ёсоор гол урьдынхаараа урсдаг болсон байна. Мөн хувийн автомашинаас илүү нийтийн тээврийн хэрэгслийг дэмжих бодлого гаргасны дүнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдын тоо өмнөхөөсөө 15.1 хувиар өссөн гэдэг.