Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээллээ.
Тэрээр “Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс МХЕГ-ын чиг үүргийг өөрчилнө. Хяналт тавих чиг үүрэг бүхий яамдад хяналт шалгалтыг нь өгнө. Мэргэжлийн хяналтын нэр, үүрэг, зорилтыг өөрчлөөд төр өөрөө өөрийгөө хянадаг хяналт, шалгалтаа хийдэг байгууллага болгоно.
Төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу, хуулиа хэрэгжүүлэх процесс яаж явагдаж байна вэ гэдэг дээр төр өөрөө өөрийгөө хянадаг байя гэсэн зорилгыг агуулж 2023 оны төсвийг өргөн барихдаа мэргэжлийн хяналтын байгууллагыг өөрчлөн байгуулах саналаа УИХ-д өргөн барина.
МХЕГ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага болон өөрчлөгдөнө” гэв.