Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга С.Мөнхчулуун мэдээлэл өглөө. Тэрээр “Зарим будаа савлагаандаа хүрэхгүй тохиолдол байна. Япон, Солонгос сортынх гэж хэрэглэгчдэд борлуулдаг ч БНХАУ, Вьетнамд үйлдвэрлэсэн будаа байна. Бараа үйлчилгээний чанар, гарал үүслийн хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэж заасан бол барааны тэмдэгтэд бүртгэхгүй байх ёстой. Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг япон будаа гэж ойлгодог. Гэтэл тухайн будаа нь БНХАУ, Тайваний бүтээгдэхүүн байна. Тиймээс энэ асуудлыг хэрэглэгчдэд зайлшгүй ойлгуулах, хаяг дээрээ тодорхой томоор гарал үүслээ бичих хэрэгтэй. Оюуны өмчийн газар барааны нэр, тэмдэгт өгөхдөө иргэдийг төөрөгдөлд оруулахуйц нэр өгөхгүй байх шаардлагыг хүргүүлж байна” хэмээв.
Харин бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, хаягийн тухайд “Манай улсад худалдан борлуулагдаж буй бараа бүтээгдэхүүн хаяг шошго, гарал үүсэл, хэрэглэх заавар нэмэлт шошготой байх ёстой. Мөн Англи, Монгол, ОХУ гэсэн гурван хэлээр бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгч байх хэрэгтэй. Гэтэл шошго дутуу, хаанаас импортолсон гэдэг нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн их байна” гэдэг мэдээллийг өглөө.