Дорнын эдийн засгийн чуулганы үеэр албаны хүмүүс яриа хэлэлцээ хийж, АИ-92 шатахууныг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирсон.
Уг хэлэлцээний дагуу “Роснефть” компанитай таван жил хамтран ажиллах гэрээгээ албан ёсоор үзэглэсэн тухай Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өнөөдөр мэдэгдэв. Ингэснээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хэт савлагаатай байгаа энэ үед тогтвортой үнээр урт хугацаандаа шатахуун нийлүүлэх боломж үүгээр нээгдэж байна хэмээн тэрбээр мөн онцолжээ.
Манай улс “Роснефть” компанитай хэлэлцээ хийснээр 1,285 ам.долларт хүрээд байсан АИ-92 шатахууны хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болсон юм. Улмаар литр тутамд АИ-92 шатахууныг 2,390 төгрөгөөр борлуулж байна.