Цахим хөгжил, харилцаа холбооны салбар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд улс орныг “Цахим үндэстэн” болгох зорилт дэвшүүлэн ажилласаар байна. Энэ хүрээнд бид эрүүл мэндийн салбарын зарим үйлчилгээг эхний ээлжинд цахимжууллаа.
Тухайлбал:
1. Лавлагаа шатны 48 эмнэлгүүдэд цаг захиалахдаа E-Mongolia платформоор дамжуулж авах. Ингэснээр өвдсөн, шинжилгээ үйлчилгээ авахдаа олон цаг очерлох шаардлагагүй боллоо. Хэрэв та ухаалаг утасгүй бол бид МЦХолбооныхоо тусламжтайгаар 1800-1109 дугаараар цаг захиалах боломжийг нээж байна. Тэд бас авсан цагийг тань урьдчилан мэдэгдэх болно.
2. Хэн нэгэн эрх мэдэлтэн иргэдийн урдуур орж цаг авдаг, очер дараалал дайрдаг зарим байдал цахимаар шийдэгдэнэ.
3. Таны өгсөн шинжилгээ системд архивлагддаг болсон. Ингэснээр эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдах үед өмнө ямар үйлчилгээ, шинжилгээ авч байсан талаар мэдээлэл авах боломжтой. Цаашид өрхийн эмнэлэгүүд, эмийн цахим бүртгэлүүдийг шат дараатай шийднэ.