“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өглөө. “Өргөө” амаржих газрын даргаар “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг түр томилсон байна.
Тэрээр “Захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт хийгээд дараагийн дарга томилогдох хүртэл хугацаанд “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг “Өргөө” амаржих газрын даргаар түр томиллоо.
“Өргөө” амаржих газрын дэд захирлаар цагдаад 20 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан хүнийг энэ оны долдугаар сараас эхэлж ажиллуулсан. Мөн өөрийнхөө хуулийн зөвлөхөөр цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүнийг ажиллуулсан байна. Эдгээр хүнийг бүгдийг чөлөөлнө. Түүнчлэн тодорхой албан тушаалтанд хариуцлага тооцно. Байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэлээ.