Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахим хуудсаараа дамжуулан “Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 130-р сургуулийн хажууд хашаалсан хэсэгт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилга барих ямар нэг зөвшөөрөл олгоогүй” хэмээн мэдээллээ.
Түүнчлэн тэрбээр “Улаанбаатар хотод ийм байдлаар дураараа авирлаж, нийтийн эрх ашгийг зөрчихийг хүлээн зөвшөөрч болохгүй.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн газрын алба зэрэг холбогдох байгууллагуудыг газар дээр нь очиж ажиллах, холбогдох шийдвэр гаргахыг үүрэг болголоо” гэв.