Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх сараас 1.9 хувиар буурлаа.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр 14.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (8.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул, уурхай олборлолт 698.9 (7.2) тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 356.2 (11.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.