Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл гэр хорооллын айл өрхийн шөнийн эрчим хүчний хэрэглээнд хөнгөлөлт үзүүлдэг. Тэгвэл 2017 онд батлагдсан цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж буй талаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай мэдээлэл өгөв.
Цахилгааны тарифыг нэмэгдүүлэх асуудлыг салбарын сайд мэдэгдсэн. Цахилгааны үнэ тариф хэрвээ нэмэгдвэл энэхүү хөнгөлөлтийг үзүүлэхгүй байж болох юм гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ дээрх төсвийг ирэх оны төсөвт суулгахгүй бол шөнийн тарифыг хөнгөлөх тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай гэж харж байна” гэдгийг хэллээ.
Түүнчлэн тэрбээр нийт эрчим хүчний систем ямар нэгэн нөөц бэлтгэлгүй өнөөдрийг хүртэл ажиллаж байгааг дурдаад тиймээс эх үүсвэр зайлшгүй шаардлагатайг онцлов. Энэ хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц зэргийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.