УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаар цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар мэдээлэл өглөө.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийслэлийн гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын асуудалд олон гишүүн санал тавьж байсан. Иймд Нийслэлийн гэр хорооллын шөнийн тарифын асуудлыг шийдэх нь зүйтэй хэмээн үзэж тодорхой хөрөнгийг төсөвт суулгах талаар хэлэлцсэн.
Шөнийн тарифыг улсын хэмжээнд шийдэх бол 30 гаруй тэрбум харин нийслэлийн хэмжээнд 18.7 тэрбум төгрөгийн асуудал яригдана. Тус асуудлыг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн ажлын хэсэг судалж үзээд зарлагад гарч байгаа эх үүсвэрүүдийг зарлага бууруулах чиглэлээр шийдвэрлэх саналыг гаргасан” гэв.