100 айл орчимд 08:30 цагийн хэмжилтээр агаарын чанарын индекс 3642-ыг зааж байна.
Агаарын чанарын индекс 500-ыг давах нь маш их бохирдолтой буюу хамгийн муу үзүүлэлтэд тооцогддог. Тэгвэл тухайн бүсэд өнөөдөр өглөөний 06:00 цагийн хэмжилтээр хамгийн муу үзүүлэлтээс бараг 15 дахин их буюу 7114-ийг заажээ.
Тухайн мөчид нүүрстөрөгчийн дутуу исэл 38, хүхрийн давхар исэл 22-ыг заалаа.
Нэмж дурдахад, Улаанбаатарт агаарын чанарын индекс 32014-т хүрч байсан нь хамгийн дээд үзүүлэлт юм байна.
Хотын бусад хэсэгт буюу тухайлбал Нисэх, Мишээл экспо, Ургах наран, Шархад, Богд хааны ордон музей зэрэг хэсэгт агаарын чанарын индекс хэвийн үзүүлэлттэй байна. Харин Толгойт, Баруун дөрвөн зам, Дамбадаржаа, Хайлаастад агаарын чанарын индекс бага бохирдолтой гэх утга илтгэж байгаа юм.