Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн цахимаар шалгах шийдвэрлэдэг болно. Энэ тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Өнгөрсөн хавар батлагдсан цахимын багц хуулиудын хүрээнд Монгол Улсад үйлдэгдэж байгаа бүх зөрчлийг цаасаар биш цахимаар шалган шийдвэрлэдэг систем рүү ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс бүрэн шилжих бэлтгэл хангагдсан.
Монгол Улсад жилдээ 1.3 сая захиргааны зөрчил бүртгэгдэж, шалган шийдвэрлэдэг гэсэн статистикийг бид олонтоо дурдаж байсан. Програм хангамжийг шинээр хийж, бүх субьектүүдийн жилд шийдвэрлэдэг зөрчлийн хэргүүдийг нэгдсэн системд оруулснаар Монгол Улсад жилд дундажаар 2.3 сая зөрчил үйлдэгддэг нь тогтоогдсон. Зөрчлийн хэргийг 32 байгууллагын 12 000 субьект шалган шийдвэрлэж байна” гэсэн мэдээллийг өглөө. Энэхүү систем нь одоогоор андройд үйлдлийн системд ажиллах бол цаашид apple-д холбогдох аж.
Эхний ээлжинд зөрчлийн хэргүүдийг шийдвэрлэнэ. Цаашид эрүүгийн хөнгөн хэргүүдийг цахимаар шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ.