Дулааны аргаар мах боловсруулж байсан 8 ААН-ийн махнаас нянгийн хэмжээ хэтэрсэн зөрчил илэрсэн.
Тэгвэл өнөөдөр “Өлзийт тал” ХХК-ийн бэлтгэсэн 0.8 тонн махыг нянгийн хэмжээ хэтэрсэн гэдэг үндэслэлээр устгахаар Улаанчулуутын хогийн цэг дээр нийслэлийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албаныхан ажиллаж байна.