Нидерланд улсад үйлдвэрлэж, Казакстанаас импортолсон Нистлэ группийн Нан нэртэй 12 төрлийн цувралын дугаартай, 400, 800 граммаар савласан 14066 (арван дөрвөн мянга, жаран зургаан) ширхэг хүүхдийн сүүн тэжээлийг хүнсний сүлжээнээс буцаан татсан.
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, 808 сая төгрөгийн үнэ бүхий сүүн тэжээлийг устгажээ.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад заасны дагуу тухайн байгууллагын бүтээгдэхүүн устгах дотоод үйл ажиллагаанд Нийслэлийн эрүүл мэндийн газраас хөндлөнгийн хяналт тавин ажиллажээ.





































































