УИХ-ын гишүүн Д.Батлут Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачтай “Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт хатуу хучилттай авто зам төсөл”-ийг санхүүжүүлэх асуудлаар уулзалт хийжээ.
Тус банк Шар хөтөлийн авто зам төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо уулзалтын үеэр илэрхийлсэн байна.
ЕСБХБ аливаа төсөлд хөрөнгө оруулалт хийхдээ үндсэн 3 шатны шийдвэр гаргадгийн эхний шатны хэлэлцүүлэгт нь Шар хөтөлийн замын төсөл 7 хоногийн дараа орох талаар ноён Ханнес Такач ярьсан байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар Европын Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын шинээр байгуулах гэж буй 300 сая ам.долларын Ерөнхий хэлэлцээрт Шар хөтөлийн замын төслийг тусгаж Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлсэн гэнэ.