УИХ дахь сөрөг хүчний гишүүд болох Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарын нэрсийг нүүрсний хулгайтай холбож эрх баригч намаас удаа дараа зарлаж байгаад УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ дүргүйцлээ илэрхийллээ.
Тэрбээр “Эрх баригчид аливаа хэрэг шүүхээр батлагдаагүй байхад хэний ч нэрийг зарлаж болохгүй гэж ярьдаг мөртлөө сөрөг хүчний А.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг зарладаг. Дээрэлхээд байна уу эсвэл хуулиа зөрчөөд байна уу гэдгийг хувь хүнийхээ хувь бодолцоорой гэж хэлмээр байна.
ЭТТ компанийн оффтейк гэрээ зэрэг олон асуудалд улс төрийн эр зориг гаргаж, нээлттэй хэлэлцэж байж жагсагч нарын шаардлагын хариуг өгнө. Оффтейк гэрээг нээлттэй болгохгүйгээр жагсагчид, хувьцаа эзэмшигчид тайвшрахгүй. Мөн Чалкогийн давуу эрхтэй 100 машины асуудал бий. Эрх баригчдын давуу эрхтэй машины асуудлыг яагаад хөнддөггүй юм бэ” гэлээ.