Монгол Улсын хилийн боомтоор нэвтэрч буй тээврийн хэрэгсэл, ачааг шалгах зориулалт бүхий мэргэжлийн хяналтын тоног төхөөрөмжийг АНУ-аас Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газар болон Гаалийн ерөнхий газарт арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хүлээлгэн өглөө.
Уг шалгалтын төхөөрөмжийг АНУ-ын Төрийн департаментын Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх товчооноос (ISN) Экспортын хяналт ба хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн (EXBS) хүрээнд хандивласан байна.
Монгол Улсад хууль бусаар оруулж ирж болзошгүй бүтээгдэхүүнийг илрүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл болон ачаа шалгах энэхүү тоног төхөөрөмжид CT40 стандартын иж бүрдэл, дагалдах хэрэгслүүдийн хамт багтжээ.
Энэхүү хяналтын төхөөрөмжийг ашигласнаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлж, олон улсын экспортын хяналтын дэглэмийн хяналтад байдаг давхар хэрэглээ бүхий бүтээгдэхүүн хорон санаат этгээдүүдийн гарт орохоос сэргийлэх болно.
Экспортын хяналт ба хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн зорилго нь үй олноор хөнөөх зэвсгийг үйлдвэрлэхэд ашиглаж болох давхар хэрэглээ бүхий барааны тархалтаас урьдчилан сэргийлэх явдал юм хэмээн АНУ-ын ЭСЯ-нас мэдээлэв.