Өнөөдөр өглөө 6:00 цагийн орчимд ОХУ-ын Ангарск хот дахь газрын тос боловсруулах үйлдвэрт гал түймэр гарсан тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байна.
Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр бас тус үйлдвэрт гал гарч байсан юм.
Энэ удаагийн түймэр 2.5 мянган метр квадрат талбайг хамарч, дөрвөн хүн шархдаж, хоёр хүний амь үрэгдсэн тухай Ангарск хотын дарга Сергей Петров сошиал хуудсандаа мэдээлжээ.
Гал түймэр гарсан шалтгааныг мөрдөн шалгах ажлыг орон нутгийн прокурорын байгууллага болон засгийн газрын агентлаг Роспотребнадзорын салбар эхлүүлсэн байна.
Үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн чичиргээ маш хүчтэй байсныг ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн харьяа геофизикийн нэгдсэн алба мэдээлжээ. Тухайлбал Эрхүүгийн газар хөдлөлтийн станц өглөөний 5:52 цагт 40 км-ийн зайд 3-4 баллын хүчтэй чичиргээ үүссэнийг бүртгэсэн байна.
Эх сурвалж: Иркутск онлайн