Малайз улсад 2006 онд амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурал тус улсад өнөөдөр болж, дараах шийдвэрийг гаргасан байна.
Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн Малайз улсын цагдаагийн хоёр ажилтан болон Абдул Разак Багинда нарыг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, хууль бус шийдвэр гаргасан хэрэгт гэм буруутайд тооцож, нийт 5 сая малайз рингитийг (1.1 сая орчим ам.доллар) нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэжээ.
16 жилийн дараа шийдвэрлэгдэж буй хэргийн шүүх хуралд талийгаачийн аав, нэхэмжлэгч С.Шаарийбуу, түүний өмгөөлөгч Б.Баяр, К.Сангийт, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Монгол Улсаас Малайз Улсад суугаа Өргөмжит консул А.Рейнолдс нар цахимаар оролцов гэж ГХЯ-наас мэдээллээ.
Reading your article has greatly helped me, and I agree with you. But I still have some questions. Can you help me? I will pay attention to your answer. thank you.
Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good. https://accounts.binance.com/pt-BR/register-person?ref=OMM3XK51