Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Асгат” гэдэг газар, аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т дөрвөн хүн самар түүж явснаас иргэн У сураггүй болжээ.
Нэгдүгээр сарын 8-ны өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 9-ний 01:15 цагт хүлээн өгсөн байна.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн У /25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Түүнийг нэгдүгээр сарын 09-ний өдрийн 15:25 цагт Ихтамир сумын Хан-Өндөр багийн Их-Өлөнт гэдэг газарт төөрсөн явж байхад нь эсэн мэнд /сураггүй болсон газраас зүүн хойд зүгт 14 км-т, биеийн байдал хэвийн/ олж, Булган сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.