“Степпе арена” мөсөн өргөөд ирэх сарын 5, 6-нд ОХУ-ын уран гулгагчдын шоу тоглолт болох аж.
Манай улсын Биеийн тамир, спортын хорооныхон хойд хөршийн Уран гулгалтын холбооныхонтой удаа дараа хэлэлцсэнээр тус шоуг зорьж ирэх 16 тамирчны нэрийг тодруулаад буй юм байна. Тэдгээрийн дунд Бээжингийн өвлийн олимпын аварга Камила Валиева багтсан гэнэ.
Хоёр талын хамтарсан төлөвлөгөө ёсоор нийт 17 уран гулгагч уг шоунд оролцох ёстой ажээ.
Онцлох тамирчны нэрийг хараахан зарлаагүй. Тэрбээр Камила Валиевагаас өндөр чансаатай бөгөөд түүнийг урихын өмнө яриа хэлцлийг дахин тодотгох шаардлагатай юм байна. Манай талаас уран гулгагч О.Мишээлийг оролцуулах сонирхолтой байгаа ч одоогоор шийдээгүй аж. Шоу тоглолтод шаардагдах хөрөнгийг Засгийн газраас гаргах бөгөөд тасалбарыг өнөөдрөөс борлуулж эхлэх нь.