Ромын пап ирэх есдүгээр сард Монголд айлчлах төлөвлөгөөтэй байгаа талаарх мэдээлэл хоёрдугаар сард гарч байлаа. Тухайн үед сэтгүүлчид түүнээс эрүүл мэнд болон аяллын төлөвлөгөөний талаар асуухад есдүгээр сард Монголд айлчилна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. “Есдүгээр сарын 29-ний өдөр би Марсель явна, тэндээсээ Монгол руу ниснэ. Гэхдээ хараахан тодорхой болоогүй, ер нь явах байх” хэмээн Ромын пап өгүүлсэн талаар бид дамжуулж байв.
Франциск пап есдүгээр сард Монголд айлчилна гэдгээ баталгаажуулсан байна. Тэрбээр ийнхүү айлчилснаар Монголд айлчлал хийсэн анхны Ромын пап болох юм. Мөн Ватиканы хувьд энэ айлчлал нь стратегийн ихээхэн ач холбогдолтой хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.
2022 оны наймдугаар сард Ромын пап Улаанбаатарт суух кардиналаар Италийн хамба Жоржио Маренгог томилсноор Жоржио Монголд амьдрах анхны кардинаөл болсон. Тэрбээр 2003 оноос эхлэн Монголд байгаа бөгөөд 48 настай тэрбээр Кардиналуудын зөвлөлийн хамгийн залуу гишүүн аж.