Засгийн газраас хэрэгжүүлж буй Шилэн ажиллагааны хүрээнд өнөөдөр /2023.04.17/ ашигт малтмалын лиценз эзэмшигчдийн мэдээллийг ил болголоо. Мэдээллийг энд дарж үзнэ үү.
Өнгөрсөн хугацаанд нийт 6 178 816 га газарт ашигт малтмалын лиценз олгосон байна. Үүнээс 4 334 994 га газарт хайгуулын 885 лиценз, 1 843 825 га газарт ашиглалтын 1 713 лиценз олгожээ.
Нийт 2 598 лицензээс
41 нь идэвхгүй
2 557 нь идэвхтэй байна.
Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн ил болгожээ. Манай улсын экспортын орлогын 93 хувь нь уул уурхайгаас бүрддэг. Энэ салбарын мэдээлэл ил тод байх нь улс орны эдийн засаг эрүүл байхын үндэс гэдгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэллээ.