Засгийн газар халамжийг танах бодлого барьж буй. Энэ хүрээнд 2023 оны төсвийн төслөөр нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр үлдсэн 9 хувийг хасагдаж буй. Хүүхдийн мөнгийг танаснаар халамж авах иргэдийн тоо буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тус хорооны статистикт дурдсанаар,
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо өмнөх оны мөн үеэс 4.8 мянган хүнээр нэмэгджээ. Мөн нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний улиралд давхардсан тоогоор 2.2 сая хүнд 469.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж тусламж үйлчилгээ олгожээ.
Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 30.2 мянга буюу 1.4 хувиар, олгосон тэтгэвэр тэтгэмж хөнгөлөлтийн хэмжээ олгосон хэмжээ 4.4 хувиар тус тус буурсан. Үүнд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс 62.9 мянга буюу 5.1 хувиар, олгосон мөнгө 25.5 тэрбум төгрөг буюу 9 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Нөгөөтэйгүүр нийгмийн даатгалын сангийн зарлага энэ онд өссөн дүнтэй байна. Тус сангийн зарлага энэ оны эхний улиралд 907.3 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 135.7 тэрбум төгрөг буюу 17.6 хувиар өсчээ. Үүнд ажилгүйдлын даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 8.9 тэрбум төгрөг буюу 55 хувиар голлон нөлөөлсөн аж.
Эх сурвалж: ҮСХ