Цагдаагийн байгууллагаас дуучин Э.Минжинсорын биед үл таних этгээд халдсан гэх асуудлын талаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Тухайн пост, сэтгэгдэлтэй нь холбогдуулан цагдаагийн байгууллагаас дуучин Э.Минжинсороос тайлбар мэдүүлгийг авсан. Түүний зүгээс ямар нэгэн гомдол, мэдээллийг гаргахгүй гэсэн.
Цагдаагийн байгууллага чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудлыг шалгаад эцэслэн шийдвэрлэнэ” гэв.
Иргэдийг айдаст автуулах, худал мэдээлэл тараасан бол хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээлэл үнэн, худлыг тогтооно хэмээн тайлбарлалаа.