Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит чуулган өнөөдөр болж байна.
Энэ үеэр нийслэлийн боловсролын хүртээмж чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байгаа юм.
Тэрбээр хүртээмжийг нэмэгдүүлэх 15 шийдлийг мэдээлэв. Тухайлбал,
- Газар зүйн мэдээллийн системд суурилсан төлөвлөлт хийх
- Ерөнхий боловсролын сургуулиудыг төрөлжүүлэх, цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх
- Шинээр баригдах хотхон, хорооллын зураг төсөлд цэцэрлэг сургуулийн барилга төлөвлөх, барих шаардлага тавих, түүнд хяналт тавих
- Аж ахуйн нэгж, байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, цэцэрлэг, сургуулийн зориулалттай барилга барихад хөнгөлөлттэй зээл олгох, урамшуулах
- Хорооны Засаг даргын Ажлын алба, тухайн дүүргийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар(ГБХЗГ)-ыг зориулалттай барилга байгууламжуудыг бага сургуулийн зориулалтаар түр ашиглах
- Нийслэлийн төлөөлөгчид тойргийнхоо нэгээс доошгүй цэцэрлэг, сургуулийн менежментийг сайжруулахад төсөв санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлэх гэх зэрэг байна.
Мөн сайд Л.Энх-Амгалан “Ирэх хичээлийн жилд нэг ангид суух хүүхдийн тоог 45-аас хэтрүүлэхгүй байхыг зорино” хэмээн мэдэгдлээ.