УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдлаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Э.Батшугар, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Хүрэлбаатар, Ж.Чинбүрэн, Д.Цогтбаатар нарын гишүүдийн хамт “Англи хэлний боловсролыг дэмжих” лобби бүлгийг өнгөрсөн онд байгуулжээ. Тэгвэл өнөөдөр байнгын хорооны хурлын дарааангли хэлийг нэгдүгээр ангиас нь заах асуудал дэмжигдсэн талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам мэдээлэв.
Тэрээр, “Англи хэлний боловсролын лобби бүлэг байгуулж ажилласны үр дүн өнөөдөр гарч бүх сургууль 1-р ангиас англи хэл заах асуудал Байнгын хороогоор дэмжигдлээ. Энэ зорилгыг минь мохоож янз бүрийн байдлаар дайрах, доромжлох, харлуулах ажил зөндөө хийгдсэн ч бууж өгөөгүй. Дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүн бэлдэх чухал заалтаа авч гарлаа. Дэмжиж ойлгосон бүх хүмүүст баярлалаа” хэмээн мэдээлжээ.