Монголын Геологийн холбооны мэдээллээр Монгол Улсын давс, мөсөн шүүний жилийн хэрэглээ 20 орчим мянган тонн.
Үүнээс 14 мянган тонныг нь импортоор авдаг бөгөөд 2021, 2022 онд 4.5 сая ам.доллар зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ.
“Манай улс Ази тивийн жамц давсны хэрэглээг дангаараа хангах хэмжээний нөөцтэй. Энэ үүц Увс аймгийн Тагнын нурууны салбар уулсын дунд оршин буй Шүдэн ууланд бий. Үүгээр зогсохгүй дэлхийн давсны томоохон ордуудаас хүний биед хэрэгтэй эрдэс, давсын агууламжаар өндөрт тооцогддог” хэмээн нэрт геологич Ж.Сумъяа хэлж байв.
Мөн “Импортоор авч буй иоджуулсан давс нь хүний биед ач холбогдолгүй, хамгийн хямд үнэтэй давс” гэдгийг онцолсон юм.
Хэдий дотооддоо хангалттай нөөцтэй ч импортоос хэт хамааралтай байгаагийн цаана бодлогын болоод зах зээлийн ямар асуудал байгаа нь эрхгүй анхаарал татна. Төрийн анхаарлын гадна шахуу үлдсэн давсны салбарыг хөгжүүлснээр гарах боломжуудын тухай нийтлэлийг энд дарж уншина уу.