Засгийн газраас хэрэгжүүлж буй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх “Шувуу” ажиллагааны талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Энэ үеэр “Шувуу ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэгийг авчрах чиглэлээр тодорхой ажил хийж байна. Гэхдээ бусад улсын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн боломж байхгүй. Тэр хүнд хаанаас, хэн санхүүжилт өгч байгаа асуудлыг шалгаж байгаа.
Ч.Сайханбилэгийг АНУ-ын хаана амьдарч байгаа байршлын талаарх мэдээлэл иргэдээс ирсэн. Мөн н.Удаанжаргал Малайзад байгаа нь тогтоогдсон. Шувуу ажиллагаа манай улсад анх удаа хэрэгжиж байна. Хууль, эрх зүйн хүрээнд уг ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж байна.