“Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2023”-г танилцуулж байна. Өрсөлдөх чадварын судалгааны төвийн УЗ-ийн дарга П.Цагаан, Өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одончимэг нар дараах мэдээллийг өглөө.
Хамгийн их өрсөлдөх чадвартай улсуудаар Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улсууд эрэмбэлэгдэв. Өрсөлдөх чадвар хамгийн сул улсууд нь өмнөх жилийн адил Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл байна.
Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тайланд хамрагдсан 64 улсаас 62-т эрэмбэлэгджээ. Нийт 100 оноо авахаас 35.56 оноотой байна. Энэ нь өмнөх оноос 0.64 оноогоор буурч 1 эрэмбэ ухарсан үзүүлэлт юм.
Манай улсад тулгарч болох сорилтууд:
- Инфляц өндөр байгаа нь Төв банк зээл олголтыг хумихад хүргэж болзошгүй.
- Ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдал нь нийгмийн тулгамдсан асуудлууд хэвээр байна.
- Валютын ханш өндөр, урьдчилан таамаглахад хэцүү байгаа нь хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад хүндрэл учруулж байна.
- Сонгууль, улс төрийн мөчлөгөөс хамааралтай байх нь эдийн засгийн хүндрэл үүсгэж болзошгүй.
- Орос-Украины дайны улмаас үүссэн геополитикийн хурцадмал байдал болон Бээжин Тайваны хоорондох хурцадмал ба
Татвар бүрдүүлэлтээр бусад улсаас өндөр буюу 27-рт байгаа ч татварын бодлого зөв байна гэсэн асуултаар 62-рт байна. татварын зарцуулалт үр ашиггүй байна. Төр бизнес эрхэлж байгаа үзүүлэлтээр мөн л сүүл мушгиж, 63-р байрт оржээ.