ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас /FSB/ Вагнерын хөлсний цэргийн хүчний удирдагч Евгений Пригожинд зэвсэгт бослого зохион байгуулахыг уриалсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж ТАСС агентлаг мэдээллээ.
Уг мэдэгдлийн дараа Пригожин Оросын цэргийн удирдагчдын унагана. Оросын армийн эсрэг энэ үйл ажиллагаа явуулах уриалга нь бослого биш, харин “шударга ёсны төлөөх жагсаал” гэжээ.
Өмнө нь Оросын цэргийн удирдлагууд Украин дахь Вагнерын хээрийн хуаран руу пуужингаар довтлох тушаал өгсөн бөгөөд энэ довтолгоонд өртөж асар олон тооны байлдагч амь үрэгдсэн гэж Пригожин мэдэгдсэн байна.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Вагнерын хуаранд Оросын арми цохилт өгсөн тухай Пригожины олон нийтийн сүлжээгээр цацсан мэдээллүүд үнэнд үл нийцэх бөгөөд мэдээллийн өдөөн хатгалга гэж хариу мэдэгдэл хийжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нөхцөл байдлын талаар өдөр бүр мэдээлэл авч байна гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Москвад баасан гарагийн орой засгийн газрын байр, тээврийн байгууламжууд хэрэгсэл зэрэг томоохон газруудад хамгаалалтыг чангатгасан гэж ТАСС агентлаг мэдээллээ.
ОХУ-ын Липецк мужийн амбан захирагч оршин суугчдаа өмнө зүг рүү явахгүй байхыг анхааруулжээ. Липецк нь Украины хамгийн ойрын хилээс зүүн хойд зүгт 280 км, Ростовоос хойд зүгт 500 гаруй км зайд оршдог.
Липецк мужийн удирдлагуудын нэг Игорь Артамонов “Бүс нутгийн аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, дэд бүтцийн чухал объектуудыг хамгаалахад онцгой анхаарал хандуулж байна” гэжээ.
Энэхүү зөрчилдөөний талаар Украины Батлан хамгаалах яамнаас твиттер хуудсандаа “Бид харж байна” гэж баасан гаригийн орой мэдэгдсэн байна.
Эх сурвалж: bbc.com