Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдон ажиллаад сар хагасын хугацаа болоод буй Н.Мандуул тус ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.
Шадар сайд С.Амарсайханд гаргасан хүсэлтдээ тэрбээр ШӨХТГ хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй. Үүнийг бүрдүүлэхийн тулд байгууллагын төсөв хангалттай, хүртээмжтэй, ажиллах хүчний орон тоо улсын хэмжээнд хуулийн хэрэгжилтийг хангуулахуйд хүрэлцэхүйц байх ёстой. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхгүйгээр одоогийн байгаа нөхцөл, хүний нөөцийн чадлаар ШӨХТГ-ын ажлыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна гэжээ.