Шүүхийн ерөнхий зөвлөлөөс оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр Хоёр хүүхэд, долоон автомашин мөргөсөн Ч.Маралмаагийн зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ялын биелэлтийн талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Ч.Маралмаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ялаар шийтгэгдсэн. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах, Дээд шүүхэд гомдол гаргаснаар анхан шатны шүүхийн тогтоолыг түдгэлзүүлсэн.
Улсын дээд шүүхийн 2023 оны долдугаар сарын 5-ны 495 дугаар тогтоолоор тус гомдлыг хянан хэлэлцэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлснээр 2023 оны долдугаар сарын 24-өөс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт иргэн Ч.Маралмааг хүлээлгэж өгсөн.
Ингэснээр шүүхийн шийдвэр болон хяналтын прокуророос зорчих эрхийг хязгаарлах ялд хяналтаа тавиад явна гэсэн үг. Кофе шофт сул явж байсан үе нь давж заалдах гомдол гаргаснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол түдгэлзсэн байсан юм” хэмээн ярилаа.