“Сэр сэр салхи” уран сайхны кино 80 дахь удаагийн “Венецийн олон улсын кино наадам”-ын Orizzonti (Horizons) бүрэн хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарсан байна.
Найруулагч П.Лхагвадуламын бүтээл болох “Есдүгээр сарын цас” 2022 оны Венецийн кино наадмын “Шилдэг богино кино” шагнал, 2022 оны Торонтогийн кино наадмын “IMDbPro Short Cuts-Шилдэг богино кино” шагнал хүртэж байсан. Тэгвэл энэ жилийн тухайд “Сэр сэр салхи” бүрэн хэмжээний уран сайхны киноны хэсэгт өрсөлдөхөөр боллоо.
Уг уран бүтээлд “Кино урлагийг дэмжих сан”-гаас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.