Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2023-2024 оны өвлийн бэлтгэлээ хангах, үйлдвэрлэлийг хэвийн тасралтгүй явуулах, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Гангийн үйлдвэрийн технологийн үндсэн болон туслах шугамын тоноглолуудыг шат дараатайгаар засварлахаар төлөвлөжээ. Их засварыг ирэх сарын 1-нээс эхэлнэ.
Их засвар сүүлийн таван жилд тасалджээ. Их засвараар хайлах, цувимал үйлдвэрлэх цех, туслах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдээ засварлана. Энэ хугацаанд хайлалт, цувилт хийгдэхгүй, үйлдвэрийн бусад хэсгүүд хэвийн ажиллана гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс мэдээлэв.