“Дарханы төмөрлөг”-ийн үйлдвэрт осол гарч, үйлдвэрийн ажилтан бэртжээ. Энэ талаар бид тус үйлдвэрийн диспетчерийн албатай холбогдож тодруулахад “Өнөөдөр 15:00 цагийн үед Станцын ил хуваарилах байгууламжийн газардуулга гарч, тухайн ээлжинд гарч байсан нэг иргэн хөнгөн бэртсэн.
Биеийн байдал нь хэвийн байгаа. Осол гарсны дараа Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Алга нь бага зэрэг улайлааттай, түүнээс биш ил харагдах шарх сорив байхгүй. 23:00 цаг хүртэл биеийн байдлыг нь ажиглана гэсэн. Тухайн ээлжинд гурван хүн байсан. Хамт байсан хүмүүсийн бие зүгээр” гэх мэдээлэл өглөө.