Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг Сонсголонгийн гүүрний орчимд хоёр хүүхэд Туул голын усанд боогдсон байна гэсэн дуудлага долоодугаар сарын 30-ны 21:30 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 17, 15 настай хоёр эрэгтэй хүүхэд Туул голын салаанд боогдсон байсныг 10 минут ажиллаж, эсэн мэнд гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.