Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн мөрдөж эхэлжээ. Шинэ үнэлгээгээр амьтан тус бүрийг эр, эм, төл гэж ялгалгүй бодгалиар нь үнэлсэн байна.
Амьтны тухай хуулиар зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар агнасан тохиолдолд амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлдэг. Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөр, Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөжээ
Иймд иргэн та болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаална уу гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.