Нийслэлийн Баянгол дүүргийн 3-р хороо, “Нарны хороолол”-д оршин суух хаягтай айлд Хэнтий аймгаас ирсэн иргэнээс тарваган тахлын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тухай өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт 2023.08.10-ны өдөр бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын сорьцод ЗӨСҮТ-өөс молекул биологийн шинжилгээ /PCR/ хийсэн. Шинжилгээгээр өвчин үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдоогүй тул оношийг үгүйсгэлээ” гэж мэдээллээ.