2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 22.40 цагаас 23.10 цагийн хооронд Архангай аймгийн Хашаат сумын нутгаар хүчтэй аадар бороо орж, 27 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас Хархорин дэд станцаас 40 км орчим зайд 110 кВ-ын Хархорин А, Хархорин Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар хүртэл тулгуур (ПБ110-8 маркийн 5 ширхэг төмөр бетон) хугарч, 7 аймаг, 57 сумдын 45320 хэрэглэгч, 5256 аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан.
110 кВ-ын Хархорин А, Б цахилгаан дамжуулах агаарын шугамын гэмтэл устгах, сэргээн засварлах ажлыг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 06:37 цагаас 08 дугаар сарын 15-ны өдрийн 17:34 цагийн хооронд “ЦДҮС” ТӨХК-ийн Улаанбаатар болон Хангайн бүсийн салбарын нийт 96 ажилтан, 24 техник хэрэгсэлтэйгээр 43 цагт амжилттай гүйцэтгэж, хязгаарлагдаад байсан хэрэглэгчдийг төлөвлөсөн хугацаанаас өмнө цахилгаан эрчим хүчинд холболоо.